
Ройтерс агентлагийн мэдээлсэнээр АНУ болон Украин ойрын хугацаанд Украины байгалийн нөөцийн тухай гэрээнд гарын үсгээ зурах аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ талаар энэ сарын 5-нд АНУ-ын Конгресст хандаж хэлэх үгэндээ дурдахаар төлөвлөжээ.
Талууд гэрээнд гарын үсгээ хэзээ зурах нь тодорхойгүй байгаа ч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украин улс тус гэрээнд гарын үсгээ зурахад бэлэн байгаа тухайгаа илэрхийлжээ.
Тэрээр Ерөнхийлөгч Д. Трампын засаг захиргаатай хамтран ажиллаж, ОХУ-Украины дайныг аль болох хурдан дуусгахыг хүсэж буйгаа нийгмийн сүлжээнд илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч В. Зеленскийн бичсэнээр Киев хэлэлцээрийн ширээний ард сууж, энхийг тогтоохын тулд Ерөнхийлөгч Д. Трампын удирдлага доор ажиллахад бэлэн байгаа аж.
Түүнээс гадна Ерөнхийлөгч В. Зеленский өнгөрсөн баасан гарагт Цагаан ордонд болсон уулзалт төлөвлөсөн ёсоор болоогүйд харамсаж буйгаа илэрхийлэн, Киев байгалийн нөөцийн тухай гэрээнд гарын үсгээ зурахад бэлэн байгааг онцолжээ.
Эx Сурвалж: Reuters.com
Кккккк