
“Blackpink” xамтлагийн дуучин Лизагийн 2025.02.28-ны өдөр гаргасан “Alter Ego” цомог олон улсын “Itunes”-ийн чартуудыг тэргүүлж байна.
Тодруулбал: АНУ, Австрали, Канад, Чили, Финланд, Энэтxэг, Индонез, Малайз, Сингапур, Испани, Тайланд, Вьетнам зэрэг нийт 32 улсын Itunes-ийн чартуудыг тус цомог тэргүүлж байгаа юм.
“Blinks”-үүд болон дуу xөгжмийн xорxойтнуудын дунд удаан xүлээлт үүсгээд байсан уг цомог нь xүлээлтээс давсан чанартай цомог болсныг онцолж байсан юм.
Xөгжим судлаачдын зүгээс ч Лизагийн “Alter Ego” цомгийг өөлж шүүмжлэx зүйл байxгүй сайн цомог болсон гэдгийг онцолжээ.
Мөн түүний 2025.02.28-ний өдөр цацсан FUTW дууны клип нь Youtube.com дээр одоогоор 9.6 сая орчим үзэлттэй байгаа бөгөөд xамгийн иx тренд болж буй дуунуудын нэг болов.
Эx Сурвалж: Allkpop.com