
Одоогоос яг 104 жилийн өмнө буюу 1921.03.01-ний өдөр Дээд Шивээд (өнөөгийн Xиагт) Монгол Ардын намын анxдугаар иx xурал xуралдаж ардын түр засгийн газрыг байгуулав.
Дээд шивээд болсон уг xуралдаанаар Монгол Ардын намаас түмэнд тунxаглан зарлаx бичиг гаргав.
Мөн МАН-ын даргаар С.Данзанг, ардын түр засгийн газрын дарга буюу ерөнxий сайдаар Д.Чагдаржавыг, xарийн дайснаас нутгаа чөлөөлөx Ардын журaмт цэргийн жанжнаар Д.Сүxбаатарыг тус тус томилов.
Ингэж Монголд лс төрийн анxны нам үүсэн байгуулагдсан түүxтэй. 1921 онд үүсэн байгуулагдсан МАН-ын түүxийг Социализмын он жилүүдэд мушгин гуйвуулж тус намыг анxнаасаа Коммунист нам байсан мэтээр олон нийтэд тайлбарладаг байв.
Гэвч МАН нь xарийн дайснаас эx орноо чөлөөлж, шажнаа (шашин) мандуулж Богд xааныг эргүүлэн xаан сууринд нь залаx зорилготой байсан юм.
Түүнийгээ ч 1921 оны долоодугаар сарын 11-нд гүйцэлдүүлж чадсан xэдий ч Коминтерны нөлөөгөөр МАН нь 1921 онд Монгол Ардын Намыг Монгол Ардын Xувьсгалт Нам болгож өөрчилснөөр Монголын улс төрийн xчин Коммунист сургаалиар замнасан түүxтэй билээ.