
Урин хавар айлчлан ирж, хүн малын зоо тэнийсэн өдрүүдэд айсуй. Монгол өв соёл, ахуй, уламжлал онцгой бөгөөд дахин давтагдашгүй өвөрмөц билээ. Сар шинийн босгон дээр үндэсний өв уламжлал, монголч ахуйгаа түүчээлж яваа үндэсний спортын тэр дундаа шагай харвааны төлөөлөл эрхэм зочныг та бүхэнтэйгээ уулзуулъя.
Сайн байцгаана уу? Эрхэм үзэгч, спорт сонирхогч та бүхэндээ Хөхөгчин могой жилийн Сар шинийн мэндийг дэвшүүлье.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн Сар шинийн дугаартаа Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн, Архангай аймгийн шагайн харвааны багийн ахлагч, “АПУ” компанийн харваач С.Ямааранз уригдан оролцлоо.
-Сайн байна уу? Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Луу жилийн үндэсний их баяр наадамдаа Архангай аймгийн баг түрүүлсэн. Энэ бол маш том амжилт. Өөрийн тань хувьд багийн ахлагч буюу Капитанаар нэлээн олон жил нутгийнхаа багийг дасгалжуулж багаа ахалж олон жил хөдөлмөрлөсний үр дүнд ийм амжилтанд хүрснийг онцлох хэрэгтэй болов уу?
-Сар шинийн мэнд дэвшүүлье. Сайхан шинэлж байна. Маш их баярлалаа. Луу жилдээ Архангай аймаг, “Алдар” спорт хороо, АПУ компанийнхаа баг маань үнэхээр сайхан. Ардын хувьсгалынхаа 103 жилийн ойдоо түрүүлсэн ийм амжилттайгаар Могой жилтэйгээ золгож байна.

-Өнгөрсөн жилийн яг үндэсний баяр наадамд түрүүлэхийн тулд бас нэлээн уйгагүй олон жилийн тасралтгүй хөдөлмөр байх?
-Алдар спорт хороо,АПУ компанийн багаа 2011 оноос хойш ахлагчаар залуучуудаа удирдаад олон тэмцээн уралдаанд
оролцож, улсын аварга, улсын наадам болон бусад тэмцээнд амжилттай оролцоод түрүү хүртээд байна.
-Анхлан үндэсний спорт шагайн харваагаар хэзээнээс хичээллэж эхлэв?
-Миний хувьд шагайн харваагаар анх 1995 оноос хойш хичээллэж эхэлсэн. Манай аав шагай харвадаг, аавын ах харвадаг. Хайрхан сум тухайн үедээ 10-аад баг гардаг байв. Тэгээд манай гэр бүлээс гэхэд л нэг баг гарчихдаг байсан. Манай аав, төрсөн ах, аавын ахын 2 хүү нь гээд яг зургуулаа нэг баг болчихдог байлаа. Эндээс л миний шагай харвах замнал эхэлсэн дээ.


-Тэгэхээр удам дамжсан харваач байхнээ?
-Тийм. 6 дугаар ангиасаа л яг шагай харваагаар хичээллэж эхэлсэн. Маш их сонирхолтой учраас үндэсний энэ сахйан спортдоо хөтлөгдөн орсон доо.
-Хамгийн анхны шагайн харваан тэмцээнийхээ талаар?
-1998 онд Архангай аймагт болсон
Бүх ард түмний спартакиад. Энэ наадамд Хайрхан сумаас аав, ах нартайгаа нийлэн нэг баг болж оролцоод 3 дугаар байр эзэлсэн. Энэ нь надад маш том урам болж өгсөн.
Ингээд
оюутан болж хотод ирээд л шагайн спортоо орхтогүй, тууштай хичээллэсээр л байсан. Тухайн үед бол 1991 оноос хойш улсын аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн болж эхэлсэн.


-Шагай харвааны цол зэргийн тухайд сонирхоё?
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт ороод, Ерөнхийлөгчийн зарлигаар цол авдаг болоод 3 дахь жилдээ болж байна. Шагайн харвааны цол зэргийн хувьд Монгол Улсын мэргэн, Хошой мэргэн, Гарамгай мэргэн, Дархан мэргэн, Үлэмж дархан мэргэн гэх зэргээр дарааллаар цолны эрэмбэ явдаг. Мөн 10 түрүүлсэн харваачид Даяар Дуурсах Дархан Мэргэн хэмээх цолыг олгодог бол Үлэмж Дархан Мэргэн цолыг улсын баяр наадамдаа 3 удаа түрүүлэх, 2 удаа шөвгөрөх, заавал 3 түрүүлж байж Үлэмж дархан мэргэн цолны болзол хангана.


-Тэгэхээр Улсынхаа баяр наадамд заавал 3 удаа түрүүлж энэ цолыг авна гэхээр чамгүй чанга давааг туулан цолонд хүрэхнээ дээ?
-Тийм. Хэцүү чанга даваануудтай л даа. Ер нь тэгээд чанга хэцүү замыг туулах ч хамгийн гол нь бид өөрсдөө маш дуртай, сонирхолтой. Монгол өв уламжлалаа түүчээлж яваа улс бол яалт ч үгүй Үндэсний спортынхон тэр дундаа манай харваач нар байдаг.


Бас л бахархмаар дэг жаяг, хүндэлтэй. Ахас дээдсээ хүндэтгэх, цолны эрэмбээрээ хүндлэн харилцах, монгол дээл хувцсаа өмсөж, зүүхээс авхуулаад үнэхээр сайхан дүрэм журам, онцгой дэг жаягтай.
-Спортод ер нь тэгээд энэ амьдралд анхны бүхэн сайхан. Хэзээ ч мартагдашгүй дурсамжууд үлдээсэн байдаг?
-Миний анхны бүхэн 2007 оноос холбогдсон Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Гавьяат тээвэрчин, Үлэмж Дархан мэргэн Болд гээд төмөр замын багтай салшгүй холбоотой. Би анх харваж эхэлсэн анхны түүх ийм. Мөн Гавьяат Шинэнбаяртай найзтайгаа хамт баг болж тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн.


2011 оноос АПУ компани маань биднийг багта уриад, Архангай аймгийнхаа 3 найзтайгаа нэг баг болоод 2012 оны улсын аваргад оролцож түрүүлээд, ингээд амжилтын түүх маань эхэлсэн дээ. Анх баг ахлах саналыг “Шунхлай” группийн П.Батсайхан захирал тавиад энэ багтаа ахлагчаар олон жил бэлтгэл сургулуилтаа хийж, тэмцээн уралдаан, улсын баяр наадамд онч мэргэнээ сорьж байна даа.


-Спорт үнэхээр сайхан. Аль ч төрөл байсан хүн өөрөө сонгоод хичээллээд, хамгийн гол нь тууштай, шантралгүй зүтгэх нь их амжилтыг дууддаг?
-Шагайн харваа маань их сайхан. Эргээд хүмүүстэй хэзээ ч, хаана ч нэг тийм уулзах нүүртэй. Шагайгаа харваад үндэснийхээ дээл хувцсыг өмсөөд л. Тасралтгүй бэлтгэл сургуулилт сайн хийж, байж л амжилтад хүрдэг. Шагайн харваа маань багийн спорт гэдгээрээ бас онцлог. Бүгд л жигд сайн байж л, одоо үндэснийхээ ахуй бүх зүйлээ л бид нар шагайн харвааныхаа өв соёлд шингээгээд явж байгаа. Одоо жишээ нь бид нар одоо шагай харваж байгаа залуучууд бүгд л дээл хувцас, гутал бүгдийг нь ингээд л өмсөөд л хэрэглээд л явж байна. Жишээ нь энэ чинь бол монгол өв соёл, ахуйгаа дэлхийд харуулж байгаа л ийм л сайхан онцлогтой спорт шүү дээ.


-Шагайн харвааны спортоос мэдэрдэг кайф мэдрэмжийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл?
-Бид дуртай учраас л тууштай хичээллээд явж буй нь амжилтыг ингээд дагуулдаг. Тэр байгаа онож байгаа мэдрэмж бол үнэхээр кайфтай л даа. Яагаад ч юм сэтгэл дотроос нэг тийм онцгой мэдрэмж төрөөд явчихдаг.
Ярилцсанд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.


Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн С.Ямааранз ахлагчтай “АПУ” компани, “Алдар” спорт хорооны баг Луу жилийн Үндэсний их баяр наадамд түрүү хүртсэн билээ.

