
“Макс Групп” сар шинийн босгон дээр шилдэг 54 ажилтандаа 1.5 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг болгон олгов. 20 сая, 25 сая, 40 сая төгрөгийг байгууллагаасаа “бэлэг” болгон авч буй ажилчид баярын нулимсаа барьж дийлэхгүй зогсоно. Орон сууцны дэмжлэг авахыг анхнаасаа зорьж орсон хэмээн ярьж буй нэгэн ч байлаа.
Тэд зөвхөн энэ удаад ч биш 2001 оноос ийнхүү ажилчдынхаа амьдралын чанарт анхаарч, сэтгэл тайван ажиллах боломжоор хангаж буй аж. Тодруулан хэлбэл, 2001 оноос “Макс гэр бүл” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хугацаанд 525 ажилтандаа байрны урьдчилгаа өгчээ. Одоогийн ханшаар 9.9 тэрбум төгрөгөөр ажилчдаа ийн урамшуулсан гэнэ.
“Макс Групп” нийт 4700 гаруй ажилтантай. Ингээд харахаар ажилчдынхаа 10 хувьд орон сууцны дэмжлэг үзүүлсэн байна.
Макс Группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар “Өнөөдрийн энэ амжилт бол бидний хамтын амжилт. Тэр ч утгаараа бид үнэхээр сайн ажиллаж байгаа, хөдөлмөрч хүмүүсээ дэмжин урамшуулж байна” гэж онцлон хэлж байв.
Фото: