
“Хилэнт эх” хэмээх модон Луу жил улиран одож, Могой жил гарах гэж байна. Могой жилийн шинийн 1-ний өдөр тасарч буй бөгөөд гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд золгоно. Шинийн 1 байхгүй учир мөрөө гаргахгүй байх нь зөв юм биш үү гэх асуулттай олон нийт нүүр тулаад байна. Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбатаас тайлбар авахаар ирээд байна.
Тэрбээр “Нэг жилээс нэг жил рүү шилжиж байгаа. Хүнхий хувьд бол нэг нас нэмэгдэж байгаа баяр шүү дээ. Могой жилээ угтаж, жилийн эхний өдөр зүг чиг мөрөө гаргах нь зүйтэй. Тэгэхээр шинийн 2-ны өдөр мөрөө гаргана аа гэсэн үг.
Мөр гаргах нь цэвэр бэлгэдлийн зан үйл. Голчлон гэрийн эзэн улсууд мөрөө гаргачихдаг. Гадаадад байгаа хүмүүс, одоо энэ Улаанбаатар хот ч гэсэн барилга байшин ихтэй мөр гаргахад төвөгтэй болоод байгаа. Гэрээс гараад нэг цэгт зогсож байгаад тэр газраасаа хийморийнхоо зүг рүү гараад, хорлолын зүгтээ цээрээ гаргаад, буян хишгийнхээ зүгээс ирдэг шүү дээ” гэлээ.
-Луу жил гарахаас өмнө энэ жилтэй хүмүүс амжиж уншуулах ном бий юу?
-Эрэгтэй хүн жилээ угтана. Эмэгтэй хүн жилээ дагана гэж ярьдаг. Луу жилтэй эрэгтэй жилийнхээ эхэнд, Луу жилтэй эмэгтэй жил гарахаас өмнө луу жилийнхээ заслыг дахиад хийлгэх ёстой гэсэн үг.
-Могой жил ямар жил вэ?
-Могой жил нялхаст ээлтэй, залууст ээлтэй, өвгөдөд биеэ энхрийлүүштэй гэсэн жил гарч байгаа.
УС суудалд суусан эр: 2021, 2013, 2005, 1997,1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925
УС суудалд суусан эм: 2025, 2017, 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929
Мөр гаргах зүг, унших тарни, дом: “Зүүн зүг рүү мөрөө гаргаад “Ум гарма дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж, баруун зүгт ус цацаж, дээгүүр нь алхаад хойд зүгээс ирнэ.
УУЛ суудалд суусан эр: 2020, 2012, 2004, 1996, 1988, 1980, 1972, 1964, 1956, 1948, 1940, 1932, 1924
УУЛ суудалд суусан эм: 2018, 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962, 1954, 1946, 1938, 1930
Мөр гаргах зүг, унших тарни, дом: Баруун хойд зүгт мөрөө гаргаад “Ум будда дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж, урд зүгт ууланд үртэс, чулуу хаяад зүүн хойд зүгээс ирнэ.
МОД суудалд суусан эр: 2019, 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923
МОД суудалд суусан эм: 2019, 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931
Мөр гаргах зүг, унших тарни, дом: Хойт зүг рүү мөрөө гаргаад “Ум базар дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж, баруун урд зүгт мод, шүдэнз хугалж хаяад зүүн зүгээс ирнэ.
ХИЙ суудалд суусан эр: 2018, 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962, 1954, 1946, 1938, 1930
ХИЙ суудалд суусан эм: 2020, 2012, 2004, 1996, 1988, 1980, 1972, 1964, 1956, 1948, 1940, 1932, 1924
Мөр гаргах зүг, унших тарни, дом: Зүүн урд зүгт мөрөө гаргаад “Ум базар пад дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж, баруун хойд зүгт цаас урж салхинд хийсгээд зүүн зүгээс ирнэ.
ГАЛ суудалд суусан эр: 2025, 2017, 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929
ГАЛ суудалд суусан эм: 2021, 2013, 2005, 1997, 1989, 1981, 1973,1965, 1957, 1949, 1941, 1933, 1925
Мөр гаргах зүг, унших тарни, дом: Зүүн зүг рүү мөрөө гаргаад “Ум базар дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж, зүүн хойд зүгт гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяад урд зүгээс ирнэ.
ШОРОО суудалд суусан эр: 2024, 2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928
ШОРОО суудалд суусан эм: 2022, 2014, 2006, 1998, 1990, 1982,1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926
Мөр гаргах зүг, унших тарни, дом: Баруун зүг рүү мөрөө гаргаад “Ум бадма дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж, зүүн зүгт чулуу, шороо, модны үртэс цацаад баруун урд зүгээс ирнэ.
ТӨМӨР суудалд суусан эр: 2023, 2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927
ТӨМӨР суудалд суусан эм: 2023, 2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927
Мөр гаргах зүг, унших тарни, дом: Баруун урд зүг рүү мөрөө гаргаад “Ум раднаа дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж, хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гаргаж хаяад баруун зүгээс ирнэ.
ОГТОРГУЙ суудалд суусан эр: 2022, 2014, 2006, 1998, 1990, 1982, 1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926
ОГТОРГУЙ суудалд суусан эм: 2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928
Мөр гаргах зүг, унших тарни, дом: Зүүн хойт зүг рүү мөрөө гаргаад “Ум пагма хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж, зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс ирнэ.