Түшигтэй харилцаа, тогтмол чанар: БСБ групп харилцагчдадаа талархлаа

“Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн барилдааныг өнөөдөр зохион байгууллаа.
Барилдаанд Улсын начин Ц.Чимэддорж, Улсын начин Д.Амарсайхан тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөх зодоглов.
Сар шинийн барилдааны нээлтийн ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар нар оролцсон юм.
Сар шинийн бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Улсын начин Д.Амарсайхан үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Улсын начин Ш.Дарханбат, Булган аймгийн Орхон сумын харьяат Улсын начин Э.Сумъяабат нар шалгарав.
Тус барилдааныг бурхан шашинтны төв Дашгэнпэллин хийд болон Амгалан дэлгэрэх төв хамтран зохион байгуулж, Уран гараатай бөхийн шагналыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат Аймгийн заан Б.Баянсүх, Уран барилдааны шагналыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн заан Х.Чойжилсүрэн, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нарт гардууллаа.
Энэ үеэр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх, цогт гарамгай харцага Л.Пүрэвжав ахмад бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм.










+42
Бүх хариу үйлдэл:
208
2 сэтгэгдэл
14 удаа хуваалцсан
Таалагдлаа
Сэтгэгдэл
Хуваалцах
Хамгийн их холбогдолтой
Баярлалаа
-
Таалагдлаа
-
Хариулах
Дэлгэрсайханы Амарсайхан дэмжигчдийн хуудас минь аймгийн арсланг нь савахгүй
-
Таалагдлаа
-
Хариулах