Чөлөөт бөхийн шигшээ багийн түүхэнд анх удаа эмэгтэй дасгалжуулагч ажиллана

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж буй билээ. Хоёрдугаар сарын 24-ны өдрийн байдлаар бөхчүүдийн чансааг Улсын арслан Ц.Бямба-Отгон 3300 оноотой тэргүүлж байна.
Тодруулбал, “Баянзүрх хайрханы хишиг” Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, тус барилдаанд түрүүлсэн Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүлж байна. Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэнэ.
Xарин түүний араас Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат Улсын заан С.Сүxбат удаалав. Улсын заан С.Сүxбат одоогоор 3000 оноо аваад байна.
