Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо

2025 оны 02 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
02 дугаар сарын 28 болон 03 дугаар сарын 01, 02-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.
Хур тунадас: 24-нд Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 27-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангайн уулархаг нутгаар, 03 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -19…-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -9…-14 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: Шинийн 2-нд буюу 03 дугаар сарын 01-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 03 дугаар сарын 01-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.