
2 дугаар сарын 24-27-нд: Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.
2 дугаар сарын 24-нд: Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан эхэлнэ.
2 дугаар сарын 24-нд:Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан болно.
2 дугаар сарын 25-нд: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан болно.
2 дугаар сарын 26-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
2 дугаар сарын 26-нд: Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан болно.
2 дугаар сарын 27-нд: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 1 болон 2-ын даваа болно.
2 дугаар сарын 28-нд: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа болно.
2 дугаар сарын 27-28-нд: Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
3 дугаар сарын 1, 2-нд: XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 2, 3-ны өдөр тохиож байна.
2 дугаар сарын 24, 26-нд: Сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно.
2 дугаар сарын 25, 27-нд: Тэгш дугаараар төгссөн машин замын хөдөлгөөнд оролцох юм.
Нөөцийг махыг хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байна.
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг дуустал “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд үргэлжилж байна.
МҮЭ-ийн Соёлын төв ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Миний Монгол-2025” үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилж байна.
“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.