Нийслэлд нийтийн тээврээр зорчих төлбөрийг 1000 төгрөг болгох хугацааг хойшлуулаад байсан.
2025 оны хоёрдугаар сарын 1-нээс буюу ирэх бямба гарагаас том хүн 1000 төгрөг төлж, нийтийн тээврээр зорчино гэж НТБГ-аас мэдээллээ.
Тодруулбал, 1000 төгрөг төлсөн бол тухайн өдөртөө гурван удаа дамжин суух боломжтой болгож байгаа ажээ.
Зорчигч автобуснаас буух бүрдээ марталгүйгээр Umoney картаа төхөөрөмжинд уншуулснаар дамжин суух хөнгөлөлтийг эдэлнэ.
Харин хүүхэд нийтийн тээвэрт 200 төгрөг төлж зорчих нь хэвээрээ байгаа юм.
Тэгвэл Х:19 буюу “Сүхбаатарын талбай-Чингис хаан олон улсын нисэх буудал” чиглэлийн автобусанд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөг төлөх бол Х:20 “Таваншар-Чингис хаан олон улсын нисэх буудал” чиглэлд том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөгөөр зорчих тарифыг тогтоосон байна.
Ysn idej uusn munguu xvmvvses awxnu
Bs l sxn shiidwer gargddg xvmvvs shvv