Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
2024 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Монголын татварын албанаас мэдээллээ. IV улирлын буцаан олголтоор нийт 1,333,318 иргэнд 104 тэрбум төгрөг олгох аж. Харин 20,171 иргэн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоороо 0.5 тэрбум төгрөгөөр хөрөнгийн албан татвараа төлжээ.
НӨАТ-ын буцаан олголтоосоо төлөх боломжтой татварын төрөл
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
- Малын тоо толгойн албан татвар
- Авто замын байгууламж ашигласны төлбөр