“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл өглөө. Тэрээр, “Засгийн газартай Үндэсний эвсэл хамтарч бүрэлдэхүүнд орсон юм шиг гуйвуулж мушгиад байх юм. Хөнжилд нь орлоо гэх зэргээр над руу дайрч давшлах шаардлагагүй. Мэдээж Улаанбаатар хотын асуудлыг шийдэх хүрээнд мастер төлөвлөгөө гарч таарна. Маш олон эрхзүйн зохицуулалтууд хөндөгдөнө. Энэ нь УИХ-ын хийх ёстой ажил. Тэгэхээр гол бодлогын хэрэгжилтийг хангахад Үндсэн хуулиар заагласан хэм хэмжээ чиг үүргийн хүрээнд УИХ, Засгийн газар, Хотын захиргаа яаж ажиллах талаар ярилцсан. Миний бие УИХ-аас ажлын хэсэг гаргах санаачилга дэвшүүлсэн. Утааг бууруулахад орон сууцжуулах хөтөлбөрийг яаж дэмжих, зардлыг яаж бууруулах уу, нөгөө талдаа орон сууц худалдан авагч иргэдийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх гэх мэт маш олон эрх зүйн зохицуулалтууд байгаа” гэв.