Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигч гэдгээрээ олон танигдсан насанд хүрэгчдийн киноны салбарын од Ричелл Райан Лос Анжелест гарсан ой хээрийн түймэртэй тэмцэж буй гал сөнөөгчдөд талархаж буйгаа илэрхийлэн, нэг шөнийг хамт өнгөрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр, “Гал сөнөөгчдийг маань бурхан өршөөг. Би тэднийг болзоонд урьмаар байна. Only Fans дэх хуудсандаа тавьж буй контент маань тэдгээр гал сөнөөгчдөд талархал илэрхийлж буй нэг хэлбэр юм” гэжээ. Only Fans нь Лондонд төвтэй насанд хүрэгчдэд зориулсан видео болон бусад контент хуваалцах төлбөртэй платформ бөгөөд тус платформд насанд хүрэгчдийн кино жүжигчид, бие үнэлэлэгчдээс гадна алдартай инфлүүнсерүүд ч контент байршуулж, бусадтай хуваалцдаг аж. 39 настай Ричелл Райан өмнө нь АНУ-ын зэвсэгт хүчнийг дэмжиж буйгаа илэрхийлэн жил бүрийн долоон сард зохион байгуулагддаг АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпус байгуулагдсаны ойн баярын цэнгүүнд оролцож байсан юм.
Тэрээр энэ тухай, “Бидний эрх чөлөөний төлөө амь биеэ золиослон тэмцэж буй эх орончидтой хамт баярыг нь тэмдэглэх нэр төрийн хэрэг байлаа. Америкийг болон манай зэвсэгт хүчнийг бурхан өршөөг” хэмээн бичиж байснаас гадна, өнгөрсөн жил Доналд Трампыг дэмжиж буйгаа илэрхийлэн, “Доналд Трамп Америкийг дахин агуу болгохыг дэмжиж байгаа учраас насанд хүрэгчдийн кино салбарт ажилладаг олон хүмүүс Д.Трампыг дэмжиж байгаа гэж бодож байна. Эдийн засаг сайжраасай, улсын маань хил хяналт хамгаалалт сайтай байгаасай гэж бидний хүсэж байгааг Д.Трамп л хийж чадна. Өмнө нь ч хийж байсан” гэжээ.
Ричелл Райан энэ сарын 25-нд болох насанд хүрэгчдийн кино салбарын оскар гэгддэг AVN Awards шагнал гардуулах ёслолд олны хайртай жүжигчин төрөлд нэр дэвшжээ.
Эх сурвалж:Dailymail