Өнгөрсөн мягмар гарагт Туркийн баруун хойд зүгийн Болу мужид цанын баазад гал гарсаны улмаас багадаа 76 хүн амиа алдаж, 51 хүн бэртсэн байна. Туркийн хамгийн алдартай Карталкая цанын баазын зочид буудалд гарсан галд амиа алдсан иргэдийн дийлэнх нь хүүхдүүд байгаа аж.
Сурагчдын өвлийн амралтын үеэр буюу 1-р сард Туркийн өнцөг булан бүрээс Карталкая цанын баазыг олон тооны амрагчид зорьдог байна. Гал гарах үед тус цанын баазын зочид буудалд 234 хүн амарч байсан ба галаас зугтан зарим нь цонхоор үсэрч, зарим нь орны дэвсгэр хөнжлийн давуугаа холбон доош дамжин буухыг оролджээ. 12 давхар тус зочид буудлын барилга уулархаг эгц газар баригдсан нь галыг унтраах ажлыг хүндрүүлсэнээс гадна гал сөнөөгчид дуудлага өгсөнөөс хойш бараг 1 цагийн дараа ирсэн байна. Туркийн засгийн газар болсон явдлыг шалгах ажлыг эхлүүлж, уг хэрэгтэй холбогдуулан 9 хүнийг баривчилсан талаар Туркийн Хууль зүйн яам болон Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Галаас амьд гарсан амрагчдын зарим нь зочид буудлын галын дохиолол ажиллаагүй талаар ярьжээ.