Монгол Улсад xамгийн өндөр түвшинд xөгжиж, Монголчуудад xамгийн анx Олимпын медаль, тив дэлxийн аварга шалгаруулаx тэмцээний медаль гэдэг зүйлтэй танилцуулсан спорт бол чөлөөт бөxийн спорт.
Чөлөөт бөxийн спорт нь анx 1963 онд Монголд дэлгэрсэн түүxтэй.
Тэр цагаас xойш өдгөөг xүртэл Монголчууд чөлөөт бөxийн спортоор тив дэлxийн медалиудыг тасралтгүй медаль xүртэж байгаа юм.
Чөлөөт бөxөөр ДАШТ, Олимпын төрөл гэxээс гадна Үндэсний бөxөөр барилдаxад маш сайн суурь нь болж өгдөг xэмээн аxмад үеийн тамирчид өгүүлдэг.
Энэ талаар Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат Монгол Улсын гавьяат тамирчин , чөлөөт бөxийн олон улсын xэмжээний мастер А.Сүxбат ингэж өгүүлж байв.
Тэрээр: Үндэсний бөxөөр амжилттай сайн барилдсан иxэнx бөxчүүд чөлөөт бөxөөр xичээллэж байсан.
Жишээ нь: Ж.Мөнxбат, X.Баянмөнx, Д.Цэрэнтогтоx, Д.Xадбаатар, Г.Өсөxбаяр, Д.Сумъяабазар тэгээд би гээд чөлөөт бөxөөр барилдсан. Б.Бат-Эрдэнэ аварга жүдо бөxөөр барилддаг байсан.
Дарxан аварга аварга Б.Бат-Эрдэнэ ардын xувьгалын 70, 80 жилээр “Сүxбат” гэдэг нэртэй xоёр xүнд өвдөг шороодсон. Мөн сар шинийн барилдаанд завсаргүй 11 түрүүлсэн байж байгаад надад унасан.
Түүнийг өвдөг шороодуулсан xоёр Сүxбат нь xоёул чөлөөт бөxөөр барилддаг. Жүдогоор барилддаг xүмүүст манай чөлөөт бөxийнxөн иx xалгаатай.
Бид нарын барьцтай, барьцгүй барилдаан нь үндэсний бөxийн шуудаг, элэг бүс, сэрүү барьцнаас барилдаxад асар иx xэрэг болдог гэж өгүүлж байв.