Дор бичсэн бидний үйлчилгээний нөхцөл нь сэтгүүл зүйн ёс зүйн код болон олон улсын сэтгүүл зүйн жишиг, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд нийцсэн болно.

Та бүхэн бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл манай байгууллагын 76002244 дугаар руу, маркетингийн албаны [email protected] мэйл рүү тус бүр холбогдох боломжтой. Бид та бүхэнтэй хамтарч ажиллахдаа таатай байх болно. 

1. Urug.mn сайт бодлогодоо нийцсэн зар сурталчилгаа, баннер, мэдээ, нийтлэл, сурвалжилга байршуулан, түгээнэ.

2. Хамтран ажилладаг, ажиллах гэж буй гэрээтэй байгууллагатай холбоотой сөрөг мэдээ, мэдээллийг бид цацах болбол хамтын ажиллагааны гэрээ үүнд хамаарахгүй.

3. Манай сайттай хамтран ажилладаг компани, хувь хүнтэй холбоотой сөрөг мэдээллийг устгах боломжгүй. Тийм хүсэлт хүлээн авахгүйг ойлгоно уу.

4. Urug.mn сайт болон түүнд агуулагдаж байгаа бүх бүтээлүүд Оюуны өмчөөр хамгаалагдсан ба  хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн хамтран ажиллана.

5. Бид үйлчлүүлэгч таны сурталчилгааг чанарын өндөр төвшинд, мэргэжлийн хүрээнд, чин сэтгэлээсээ, ёс зүйтэй бэлтгэн түгээнэ.

6. Манай сайтад мэдээлэл өгч, эх сурвалж болох бол бид ёс зүйн дүрмээ чандлан сахиж, эх сурвалжаа нууцлан ажиллана.

7. Хэрвээ дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй бол хамтран ажиллахаас татгалзахыг зөвлөж байна.