Хятадын “Realme” шинэхэн бүтээгдэхүүнээ танилцууллаа. “Realme 14 Pro+” ухаалаг гар утас нь үнийн хувьд дундаж өртөгтэй гэдгээрээ онцлог юм. Мөн агаарын температур 16 градусаас доош болоход өнгө нь тод цэнхэр болж өөрчлөгддөг буюу температурт мэдрэгчтэй. Шинэ бүтээгдэхүүнийг нэгдүгээр сарын 16-наас эхлэн функц буюу тохиргооноос нь хамааран 355-380 америк долларын үнэтэйгээр худалдаанд гаргажээ.
“Realme 14 Pro+” ухаалаг гар утас нь 2800×1272 нягтаршилтай, 120 Гц давтамжтай, 1500 cd/m2 гэрэлтүүлэгчтэй, 6.83 инчийн OLED дэлгэцтэй. Мөн, Qualcomm Snapdragon 7s Gen 3 процессор, 2 ГБ RAM-тай, 256 болон 512 ГБ-ын хөтөчтэй.
Түүнчлэн оптик дүрс тогтворжуулагчтай 50 мегапикселийн үндсэн камер, 3 дахин томруулдаг 50 мегапикселийн перископ камер, 8 мегапикселийн өргөн өнцгийн камертай юм. “MagicGlow LED” гэрэл нь таны зургийг илүү байгалийн өнгө төрхтэй болгох юм байна. Харин урд камерын нягтрал нь 32 мегапиксел аж.