“Татварын шинэчлэл-Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.14/ болсон.
Энэ үеэр Урбанек ХХК-ийн захирал Б.Лхагважав:
“Иргэн нийтийн сайн сайхны төлөө татвар төлөх үүрэгтэй. Гэтэл Монгол Улсын иргэн төрийн төлөө “боол” мэт татвар төлж байна. Үүнийг өөрчлөх ёстой. 2016 оноос хойш мөрдсөн НӨАТ-ын систем бий. Иргэний тусламжтай ААН-үүд 305 цэгт жилд нэг тэрбум талон хэвлэж байна. Нийт дүнгээр 183 их наяд төгрөг тэмдэглэгдэж байгаа. Манай улсын ДНБ 70 их наяд шүү дээ. Энэ системийг нэвтрүүлэхийн төлд төрөөс 30 тэр бум, ААН-үүдээс 500 тэрбум төгрөг гарсан. НӨАТ-ыг таван хувь болгохоос илүүтэй 50 хувийг нь иргэдэд буцаан олгох ёстой. Нэг ёсондоо ажлаа хийж татвар төлчхөөд гараад үйлчилгээ авах бүртээ 10 хувийн татвар төлж байна шүү дээ. Иргэн ААН-үүдээс 36 хувийн татвар авчхаад ямар ч уян хатан нөхцөлгүй. Гаднын улсад татварын хувь өндөр байдаг ч буцаан олголтоо сайн өгдөг. Монголд энэ систем нь байхгүй. Жишээ нь орон сууц худалдаж авсан, оюутны сургалтын төлбөр төлсөн буцаан олголтоо авах гэхээр залхмаар олон материал бүрдүүлж ир гэдэг. Гэтэл авахдаа тухайн хүний цалин дээрээс нь автоматаар татчихаад яагаад шууд буцаагаад өгчхөж болдоггүй юм бэ.” хэмээн ярилаа.
Яагаад ийм мэдлэг туршлагатай нэгнийг дээд удирдах албанаас хол байлгаж чадваргүй хөлдүүнүүдийг сонгодог юм бол!!!
Иргэндээ ээлгүй данхар төр.Төсөв л бүрдүүлж тэгээд тэндээс идэж байвал иргэн нь яаж өрнөөс өр зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа нь түй ч хамаагүй.Өөрсдийн луйвар залиа илрүүлж хөрөнгө мөнгө хурааж авч чадахгүй бж ар араас гаргасан буруу шийдвэр хууль захирамж нь иргэд бидэнд л хүнд тусдаг.Илүү л татвөр илүү л хүнд суртал