Их, дээд сургуульд суралцаж буй орон нутгийн оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болсон талаар Боловсролын яамнаас мэдээллээ.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар “Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай” журмыг баталлаа. Энэхүү шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлснээр орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болж байна.
Цаашид оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн даатгал төлөлт болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд бүрэн хамруулснаар тэдэнд ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэл, санхүүгийн дарамтаас урьдчилан сэргийлэх бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.