Өрөг.мн сайтын сурвалжлах баг шинэ жилийн баярын өдрийг тохиолдуулан “хүсэл биелүүлэгч” оймсондоо зарим гишүүдийн хүслийг бичүүлж, хийлээ. Тэд 2025 онд Оюу толгойн гэрээнээс монголчууд хүссэн ашгаа авахыг “ерөөж”, хийж байгаа ажлууд үр дүнгээ үзүүлэх учиртайг онцлов.
Видеог ЭНД дарж үзнэ үү
БИД БАЯЛАГТАА ЭЗЭН БАЙМААР БАЙНА
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Оюу толгой төслийн сувгаар бүх луйвар орж ирж байгаа юм. Энэ бөглөгдөх ёстой. Цаад утгаараа баялагтаа бид эзэн баймаар байна. Миний хүсэл шууд биелнэ. 20 гаруй жил зүтгэж байгаа ганц зүйл маань энэ шүү дээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Нэг хүсэл гэсэн учраас, хүн бүр эрүүл энх байх болтугай л гэсэн юм. Эрүүл байвал ямар ч ажлыг даваад гарна. Санасан бодсоноо биелүүлж чадна гэж бодож байна. Мэдээж улс орны хэмжээнд тулгарч байгаа олон асуудлыг шийдэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Одоо хийж төлөвлөж байгаа ажлууд байгаа. Үр дүн нь хурдан гараасай гэж хүссэн. Ерөнхий төлөвлөгөө 2040 дээрээ ажиллаж байна. Нийслэлийн нийтийн тээврийг хүндээ ээлтэй, зорчиход тухтай болгоод нийтээрээ түгжрэлгүй зочих боломжтой болгохыг хүсэж байна. Миний хувьд хийж байгаа ажлууд бүгд үр дүнд хүрэх ёстой гэдэг дээр л жаахан стресстдэг. Өчнөөн яамдууд байна. Маш олон төрийн алба хаагч нар ажил хийгээд л байдаг. Асуудлуудыг хооронд нь хэлэлцээд явахаар үр дүнгээ огт ярьдаггүй. Хийсэн ажлаа л ярьдаг.
ХАРИУЦЛАГА НЭХЭЖ ЧАДДАГ ИРГЭДИЙГ БҮТЭЭНЭ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаандаа 800 мянга гаруй хүүхдийг хүний эрхийн мэдлэгтэй болгоно. Хариуцлага нэхэж чадах нь хүний эрхийн мэдрэмжээс эхэлдэг.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Монгол хүн амьдрахад, монгол хүн амрахад амархан нийгэм бий болоосой гэж хүсэж байна.
АХМАД НАСТНУУД МААНЬ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГААСАЙ
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Ирэх онд хууль батлуулах ажил үйлс маань олны итгэлийг даасан, амжилттай жил байх болтугай гээд ерөнхий байдлаар хүслээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Нийгмээс хамаарсан элдэв төрлийн асуудал, наад захын утаа, түгжрэлээс болж иргэд бухимдах, тэр бүү хэл амь насаа алдах явдал таслан зогсоосой. Ядаж багасаасай.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: 2025 оноос Ахмад настны тухай хууль Монгол Улсад хэрэгжиж эхэлнэ. Манай улсад 500 мянга гаруй ахмад настан бий. Бидэнд тусгаар тогтнол авчирсан ахмад настнууд маань аз жаргалтай байгаасай. Хуулийн хэрэгжилт сайн байгаасай гэж бодож байна.