Танилц: Өнөөдөр болоx үйл явдын тойм
Булган аймгийн хүүхдийн “Жаргалант” зуслан арван жилийн дараа дахин шинэчлэгдэн үйл ажиллагаагаа явуулж өнөөдөр 2-р ээлжийн хүүхэд багачуудаа хүлээн авлаа.
Анх 1961 онд байгуулагдаж байсан тус зуслангийн үйл ажиллагаатай Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд очиж танилцлаа.
“Жаргалант” зуслан нь 2024 оны 1,2-р ээлжиндээ Булган, Хөвсгөл,Орхон аймгийн нийт 160 гаруй амрагч хүүхдүүдийг хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус зусланг эргэн шинэчлэн барихад улсын төсвийн 920 сая, Эрдэнэт үйлдвэрийн 407 сая, орон нутгийн хөгжлийн сангаас 295 сая нийт 1 тэрбум 622 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 хүүхдийн хоолны заал, захиргаа аж ахуйн барилгыг ашиглалтанд оруулахад зарцуулаад байна.