16-18 насны хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ
Даваа гариг бүр уламжлал ёсоор ажлаа тайлагнан хэлэлцдэг аймгийн удирдах шатны албан хаагчдын хурал боллоо.
Энэ удаагийн хурлаар:
Аймгийн ОБГ-ын цаг үеийн мэдээлэл
Эрүүл мэндийн газрын цаг үеийн мэдээлэл
“Цахимд зөв байя” сургалтыг байгуулагуудыг хамруулан зохион байгуулах тухай
Удирдлагын академийн 100 жилийн ойг угтан хийх ажлын тухай асуудлыг танилцуулж цаг үеийн асуудлаар аймгийн удирдлагуудаас үүрэг чиглэл өглөө.
Аймгийн Онцгой байдлын газрын мэдээллээс:
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд ОБГ-т 6 удаагийн мэдээ дуудлага ирж, ард иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 16 өргөдөл, хүсэлт ирснийг шийдвэрлэн ажилласан байна.
Тухайлбал: Могод сумын Баясгалант /2-р/ багийн “Хүйтний гол” гэх газар малчин д.Б-ын хотонд гарсан малын цэцэг өвчнийг сумын Засаг даргын 2024.09.10-ны өдрийн А/190 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэмийг цуцалсан.
Дашинчилэн сумын Хараат /1-р/ багийн “Цахир” гэх газар малчин з.Б-ын хотонд гарсан малын цэцэг өвчнийг сумын Засаг даргын 2024.09.18-ны өдрийн А/181 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэмийг цуцалсан.
Мөн 2024.09.15-ны өдрийн 14:50 цагт Тэшиг сумын Далан багийн “Дээд хонх“ гэх газар Недарланд улсын 4 иргэн Жаргал Экспэдишн ХХК-ны жуулчны баазад амарч загасчилж яваад хүчтэй салхины улмаас Эгийн голын усанд завь хөмөрч унасан мэдээг өгсөн байна.
ОБГ-ын ЭХАС-ын томилгоот бүрэлдэхүүн ослын голомтод хүрэлцэн очиж завь хөмөрч унасан газраас нь 3-4 км зайд олж хүлээлгэн өгсөн байна. Тус иргэд аврах хантаазтай байсан, ослын дараа голын уснаас эсэн мэнд гарсан, эрүүл мэнд хэвийн байна.
Мөн 2024.09.21-ний өдрийн 07:42 цагт Хутаг-Өндөр сум Хонгор багийн “Бүтээлээ амралт” гэх газар Би Тү Бросс ХХК-ны ажилчдын байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авсан.
Авсан арга хэмжээ: ОБГ-ын Хутаг-Өндөр сум дахь ЭХАС-ын томилгоот бүрэлдэхүүн 09:37 цагт голомтод хүрэлцэн очиж 13:56 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт өртсөн хүн байхгүй, Би Тү Бросс ХХК-ын эзэмшлийн 12х15м хэмжээтэй ажилчдын байр бүрэн шатсан.
2024.09.22-ны өдрийн 19:30 цагт Булган сумын Ухаарал хорооллын 2-606 тоотод иргэн д.Д-ийн байшингийн дээвэр хэсгээс утаа гараад байна гэсэн дуудлагыг хүлээн авсан.
Авсан арга хэмжээ: ОБГ-ын ГТУА 20-р ангийн томилгоот бүрэлдэхүүн хаягт очиж яндангийн цонолтоос үүсвэрэлсэн байсныг унтрааж, гэрийн эзэнд заавар зөвлөмж өгч ажиллажээ.
Иймд Аймгийн Онцгой байдлын газраас болзошгүй аваар ослоос сэрэмжтэй байж, хүйтэн сэрүүний улирал ирж буй тул гал усны гамшгаас болгоомжлохыг нийт иргэд байгууллагуудад анхаарууллаа.