Какао шошны үнэ цаашид биткойноос илүү өсөж магадгүй
Улирч буй 2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлс, өв соёлоо эрхэмлэн түгээж буй өвлөн уламжлагч, оролцоо, багийн төрөлд өрсөлдөж онцгой амжилт гарган аймаг орону нутгаа сурталчилж, үе тэнгийнхнээ манлайлсан “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах ёслол өнөөдөр аймгийн Хөгжимт жүжгийн театрт боллоо.
Аймгийн “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир холбогдох албаны хүмүүсийн хамт оролцож Булган аймгийн шилдэг хүүхдүүддээ баяр хүргэж шагналыг гардуулан өгсөн юм.
2024 оны “ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД”
Сурлагын шилдэг хүүхдээр Булган сумын ерөнхий боловролын 2 дугаар сургуулийн сурагч Б.ТүмнайманжинШилдэг өв уламжлагч хүүхдээр Булган сумын ерөнхий боловролын 2 дугаар сургуулийн сурагч Г.СарангэрэлШилдэг хүмүүнлэг, энэрэнгүй үйлстэн хүүхдээр Булган сумын ерөнхий боловролын 2 дугаар сургуулийн сурагч О.СанчирмааБайгальд ээлтэй шилдэг хүүхдээр Хишиг-Өндөр сумын ерөнхий ерөнхий боловролын сургуулийн сурагч О.МөнгөнсорСпортын шилдэг хүүхдээр Булган сумын ерөнхий боловролын 1 дүгээр сургуулийн сурагч Ч.ХажидсүрэнмааУрлаг, уран бүтээлийн шилдэг хүүхдээр Булган сумын ерөнхий боловролын 2 дугаар сургуулийн сурагч Б.ХүслэнХүүхдийн оролцооны байгууллагын шилдэг хүүхдээр Бүрэгхангай сумын ерөнхий ерөнхий боловролын сургуулийн сурагч Т.СолонгоОны онцлох хүүхдээр Булган сумын ерөнхий боловролын 1 дүгээр сургуулийн сурагч Б.ХүслэнШилдэг багийн амжилтаар Булган аймгийн волейболын эмэгтэй шигшээ багийн тамирчид шалгарч шагналаа гардан авлаа.
Нийт хүүхдүүддээ шинэ жилийн баяр хүргэж ирэх 2025 онд хүүхэд бүр аз жаргал, амжилт бүтээл, хайр дүүрэн байг гэж ерөөе.
Шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргэе.