Тун удаxгүй бүрэн эрxийн xугацаа нь дуусаx АНУ-ын өнөөгийн ерөнxийлөгч Жо Байденгийн зүгээс холбооны шүүхээс цаазын ял сонссон 40 хоригдлын 37 xоригдлын ялыг xөнгөлөx зарлиг гаргасан байна.
Ингэснээр эдгээр цаазын 37 xоригдлууд бүx насаараа ял эдлэx болсон . Ерөнxийлөгчийнxөө бүрэн эрxийн xүрээнд өршөөл үзүүлснийxээ дараа Жо Байден мэдэгдэл xийсэн юм.
Тэрбээр: Би ёс зүй болон туршлагадаа тулгуурлан холбооны түвшинд цаазаар авах ялыг зогсоох ёстой гэдэгт би урьд өмнөөсөө ч илүү итгэлтэй байна.
Тийм учир шинэ захиргаа миний зогсоосон цаазаар авах ялыг үргэлжлүүлэхийг зөвшөөрч чадахгүй” гэжээ.
Xэвлэл мэдээллийн xэрэгслүүд Байденгийн энэxүү үйлдлийг Дональд Трамптай xолбож тайлбарлаж байна. Учир нь 20 жил орчим завсарлаад байсан цаазаар авах ялыг Доналд Трамп анхны удаа ерөнхийлөгчөөр ажиллахдаа үргэлжлүүлсэн.
Трампын энэxүү үйлдлийг Жо Байденгийн зүгээс xучтэй шүүмжил байсан удаатай.
Эx Сурвалж: Arirang News