2024 онд Хятадын агаарын зорчигч тээврийн салбар түүхэн дээд амжилт тогтоосон талаар Иргэний нисэхийн удирдах газраас эш татан Шиньхуа (Xinhua) агентлаг мэдээлжээ.
12 дугаар сарын 15-ны байдлаар тус улсын агаарын тээврийн компаниуд 700 сая гаруй зорчигч тээвэрлэжээ. 2023 онд эдгээр тоо 620 сая болсон нь өмнөх оныхоос даруй 2.5 дахин ихэссэн аж. Энэ онд агаарын тээврийн зах зээлийн хүчтэй сэргэлтэд 640 сая орчим зорчигч тээвэрлэсэн дотоодын нислэгүүд голлон нөлөөлсөн нь цар тахлын өмнөх 2019 оны мөн үеэс 14 хувиар өсчээ. Олон улсын чиглэлд зорчигчдын тоо 2.3 дахин өсч, 60 сая гаруй хүнд хүрсэн байна. 2024 онд өдөр тутмын зорчигч тээвэрлэх оргил ачаалал 2.45 сая зорчигчтой байсан нь өнгөрсөн жилийн өдрийн оргил ачаалалтай харьцуулахад 9.8 хувиар өсчээ.
Нислэгийн ачаалал дунджаар 83 хувь байсан нь ковидын цар тахлын өмнөх үеийнхтэй ойролцоо байгаа аж.
Эх сурвалж: Xinhuа