Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны 2024 оны дөрөвдүгээр улирлын хурал арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болж нэг гомдол гаргагчаас дөрвөн редакцад хаяглан ирүүлсэн гомдлыг хэлэлцлээ.
Редакцуудын бэлтгэн түгээсэн мэдээлэл нь үл хөдлөхийн маргаанаас үүдэн нэгэн дунд сургуулийн хичээл тасалдсантай холбоотой байв.
Тодруулбал, Smart гэх дунд сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Хэрлэн гэх хүн тус сургуульруу бүлэг хүмүүс халдаж багш, сурагчдыг сургуульруу оруулахгүй саад болж буй талаар хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл өгчээ.
Ингэхдээ, сургуулийн барилгыг давхар худалдсанаас үүдсэн өмчийн маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байгаа боловч удаа дараа сургалтын үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл гарч байсан талаар дурдсан байна.
Мөн өмчийн маргаан үүсэхээс өмнө Smart сургуулийн барилгыг эзэмшигч нь олны танил хүн байсан бөгөөд тэр талаар нь хэвлэл мэдээллийнхэн дурджээ.
Тухайн нэр нь дурдагдсан иргэний зүгээс редакцууд өөрийг нь сургуульруу бүлэглэн халдсан мэтээр мэдээлсэн, нэр төрд нь халдсан хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн