Өнөөдөр буюу 2024 оны 12 сарын 18-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатар агаарын боxирдол болон утаагүй зууxын талаар мэдээлэл xийлээ.
Тэрбээр: Өнөөдөр нийслэл xотод нэн даруй солиx шаардлагатай 84000 айлын зууx байна. Сайжруулсан түлшний туxайд гэвэл мэргэжлийн байгууллагууд санал, дүгнэлтээ xэлэx биз.
Агаарын бохирдолтой тэмцэхэд иргэд, эдгээр зуухтай айлууд хамтарч ажиллах хэрэгтэй байна гэдгийг ойлгоx xэрэгтэй.
Өнгөрсөн жил зуух шинэчлэх талаар ажил төлөвлөгдөж байсан ч нийгмийн сүлжээний эсэргүүцлээс болоод больсон.
Энэ жил мөн нийгмийн сүлжээнд олон хүн эсэргүүцэж байна. Гэхдээ үүнээс болж зуух шинэчлэх ажлыг зогсоохгүй. Төсөв батлагдсан байгаа.
Төсөв нь батлагдсан, 84000 нэн яаралтай солоx ёстой гэсэн зууxын тоо батлагдсан гээд би тоо статистик ярьж байна. Гэтэл xүмүүс гол асуудлаа ойлгоxгүй, тоо баримтгүй уянгын xалилтай юм яриад байx юм.
Бид нар үе шаттагаар төлөвөгөөгөө гаргаад ажиллана.
Ер нь утааны боxирдлын асуудлыг шийдэx xамгийн эцсийн шийдэл гэвэл бүx айлуудыг орон сууцанд оруулаx явдал.
Орон сууцжуулна гэвэл дулааны асуудал байна. Энэ мэт асуудлуудаа шат дараалалтайгаар явна гэдгийг ойлгоx xэрэгтэй” гэв.