Дундговь аймаг автомашинд суурилсан нүүдлийн клиниктэй боллоо
“Этик” продакшны найруулагч, жүжигчин С.Одбаярын хүн зодож буй бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна.
Уг дүрс бичлэгийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Сар гаруйн өмнө болсон хэрэг гэж өөрсдөө мэдэгдээд буй. Тухайн үед аль, аль цагдаагийн байгууллагад хандаагүй. Бид харьяаллыг нь тогтоосон. Сүхбаатар дүүргийн 1-р хэлтэс өнөөдрөөс эхлэн шалгаж байна” гэх мэдээллийг өглөө.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тус продакшн “Юуны өмнө продакшныхаа жүжигчний өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна. Тэр үйлдэл хувь хүний өөрийн асуудал болсон бөгөөд бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон” гэх мэдэгдэл гаргажээ.