ХААН Банк “Quartz” систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн эрсдэлээс сэргийлнэ
Шинэ он гарах мөч ойртож буй энэ үед айл бүхний хойморт бяцхан хүүхдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмдэг зүйл бол гацуур мод. Тэгвэл аль ч төрлийн гацуур модны шатамхай чанар өндөр байдаг бөгөөд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах шаардлагатай.
Гацуур мод нь ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгддэг тул гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг.
Аюулгүй байдлын зөвлөмж:
- Чанартай гацуур мод сонгох: Галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох
- Цахилгаан гэрлийг шалгах: Утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх.
- Галын эх үүсвэрээс хол байлгах: Лаа, халаагч төхөөрөмжөөс зайтай байрлуулах.
Гацуур мод ч гэсэн анхаарал шаарддаг гэдгийг мартаж болохгүй гэж ОБЕГ-аас анхаарууллаа.