I улирлын 18 дахь долоо хоногт X-XII анги цахимаар хичээллэнэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, “Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчээр бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Төслийн талаар Байнгын хорооны дарга танилцуулахад, хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээлээ. Байнгын хорооноос дээрх зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэх иргэнийг сонгох зорилтын хүрээнд Байнгын хорооны тогтоолоор нэр дэвшигчийг бүртгэх зарыг нийтэд мэдээлж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах юм. Ингээд Байнгын хорооны энэ тогтоолын төслийг батлахыг дэмжих санал хураахад гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэнийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.