Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлаас татгалзуулах, сэтгэц нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл-2024” арга хэмжээний үр дүнг хэлэлцэв.
Цагдаагийн байгууллага, төрийн болон мэргэжлийн байгууллагууд зөвлөх багуудтай хамтран гудамж талбайд архидан согтуурдаг, тодорхой оршин суух хаяггүй иргэдийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын арга зүйд суурилсан эмчилгээ, сургалт нөлөөллийн арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд тухайн иргэдийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр “Нийгмийн хамгааллын тусгай төв”, “Өлзийт асар” ТББ, “Дөлгөөн минж” ТББ-д байршуулж, нийт 200 иргэнд олон талт сургалт, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн юм.
Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газар, Аддиктологийн төвийн мэргэжлийн наркологич, сэтгэл засалчийн удирдлага дор эмийн, сэтгэл зүйн, хөгжимт эмчилгээ, оюун санааны, ганцаарчилсан, танин мэдэхүйн сэтгэл заслын нөлөөллийн арга хэмжээг авч, дэмжих бүлгийн ажилд 45 иргэнийг зуучилсан байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС