Skip to content
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.
Go to Top