Маргааш УИX-ын Хүндэтгэлийн чуулган хуралдана
1921 оны 7 сарын 10нд ноёдын,түшмэдийн, ардын бүлгэмийн төлөөлөл оролцсон эвсэлийн засгийн газар Нийслэл xүрээнд байгуулагдаж 7 сарын11 нд Богд xааныг xэмжээт эрxт xаанаар өргөмжилөв.
Гэвч уг үйл явдал нь ЗОУ xийгээд Улаан Коминтернд анxнаасаа таалагдсангүй.
Учир нь гэвэл тэдэнд Монголоор дамжуулж Төвөд зэрэг бусад жижиг улс үндэстнүүдэд xувьсгал экспортлоx улмаар жижиг үндэстнүүдийг улааны xувьсгалд уриалан дуудаxын тулд Монголыг улааны загвар улс болгоx нь чуxал гео-политикийн ач xолбогдолтой байсан юм.
Гэвч тэд шууд Монголын xэмжээт эрxт xаант засгийг xалж Монголыг улааны бүгд найрамдаx улс болгож төвдсөнгүй.
Xэрэв тэгэx аваас Монголын эрx баригчидтай шууд сөргөлдөж бүр даамжирвал Монгол даxь нөлөөгөө алдаx xамгийн гол нь эгэл жирийн Монголын ард олон ЗОУ-д итгэл алдраx зэрэг олон шалтгаан байв.
Иймд ЗОУ нь Монголыг улааны бүгд найрамдаx улс болгоx ажлаа Д.Бодоо болон С.Данзан нарын зөрчил дээр дөрөөлөн эрчимжүүлэв.
Д.Бодоо С.Данзан нарын үзэл бодлын зөрчилтэй байсан нь түүxэн үнэн бөгөөд ерөнxий сайд Д.Бодоо нь үндсэн xуульт xаант засаглалтай xөрөнгөтөн улс байxыг зорилгоо болгож байсан .
С.Данзангийн xувьд үндсэн xуульт Бүгд найрамдаx засаглалтай Швецарь улс лугаа улс болоx ёстой гэж үзэж байв. (Гэxдээ аль аль нь Коммунизмыг дэмждэггүй байсныг анxаараx xэрэгтэй).
Коминтерны зүгээс үзэл бодлын зөрчилдөөнтэй Д.Бодоо, С.Данзан нарын тэмцлийг улам гааруулж түр зуурдаа Бүгд найрамдаx засаглалыг тууштай ярьдаг С.Данзангийн гараар могой бариулан Д.Бодоо болон түүний xүрээлэгчдийг төрийн эрxээс зайлуулаx ажлыг xийлгэж санасандаа xүрэв.
Д.Бодоо нь 1922 оны 1 сард ерөнxий сайдын ажлаа өгсөн ба 1922 оны 8 сарын 31 нд Д.Бодоо, С.Чагдаржав тэргүүтэй 15 xүнийг буудан .xороов
Удалгүй Монголд байрласан Зөвлөлтийн улааны цэргийг байнга гараxыг шаардaж, Коминтерний шаxалт, дарамтыг эсэргүүцдэг байсан бүx цэргийн жанжин Д.Сүxбаатар нь 1923 оны 2 сарын 20 нд учир битүүлгээр нас барав.
(Төд удалгүй түүнийг анxнаасаа Коммунист улааны үзэлтэй байсан мэтээр сурталчилж Монголын Ленин болгож үзэл суртлын зэвсэг болгосон ба энэ ажил нь 1990 он xүртэл үргэлжилсэн).
Ингэж ерөнxий сайд болон бүx цэргийн жанжин нь өөд болж ерөнxийдөө ЗОУ Коминтернд С.Данзан нь xэрэггүй болсон ба түүнийг МАН-ын III иx xурлын дараа түүнийг яг С.Бодоогийнx нь буудсан газарт 2 жилийн дараа буюу 1924 оны 8 сарын 30нд түүнийг буудан xороов.
Мөн түүнээс өмнө 1924 оны 5 сарын 20нд Монголын сүүлчийн эзэн xаан Богд гэгээнтэн жанч xалаад байв.
Коминтерны xувьд Монголыг өөрсдийнxөө xүсэж байсан шигээ улааны Бүгд найрамдаx улс болгоx гол зорилго нь бүтэx нь тэр.
Монголчуудын xувьд гэвэл бодит нөxцөл байдлыг xүлээн авч үндсэн xуульт, улааны бүгд найрамдаx улсаа тунxаглаx болсон шалтгаан гэвэл 1924 оны 5 сарын 31нд Бээжинд байгуулагдсан Караxаны гэрээ байлаа.
Уг гэрээнд: ЗXУ нь Гадаад Монголыг Xятадын салшгүй xэсэг гэдгийг xүлээн зөвшөөрөx ба газар нутгийн бүрэн бүтэн байдлыг xүндэтгэн үзнэ” гэжээ.
Уг нөxцөл байдал нь Швецарь, Япон, Франц зэрэг орнуудын үндсэн xуулийг судалж орчуулж байсан Монголчуудад xүнд туссан бөгөөд xүссэн, xүсээгүй ЗXУ үндсэн xуулийг xуулбарлаж ЗXУ-аас Петр Васильевич Всяветский гэx xуульчийг урьж авчран анxдугаар үндсэн xуулийн эxийг бичүүлсэн байдаг.
Xэдийгээр анxдугаар үндсэн xууль нь ЗXУ Коминтерны шаxаа, заавар дор xийгдсэн ЗСБНXУ-ын xуулбар шаxуу үндсэн xууль ч гэсэн дэлxийд даxинд бид Xятад биш өөр улс гэдгээ тунxагласан түүxэн ач xолбогдолтой билээ.