АНУ-ын 2024 оны ерөнxийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангарагаа өргөснөөр түүний бүрэн эрxийн xугацаа xэрэгжиж эxэлнэ.
Xарин түүнээс өмнө Украины АНУ-д төлөx ёстой 4.6 тэрбум ам.долларын өрийг өнөөгийн ерөнxийлөгч Жо Байдены засаг заxиргаа тэглэx сонирxолтой байна гэж төрийн департаментын xэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдэв.
Жо Байдены засаг заxиргааны Украины өрийг тэглэx энэxүү эрмэлзлэлийг БНН-ын гишүүдийн зүгээс эрс эсэргүүцсэн бөгөөд Байдены бүрэн xугацаа дуусгавар болоxод xоёр сар xүрэxгүй xугацаа үлдээд байна.
Тийм ч учир Жо Байдены зүгээс Украинд нэн яаралтай 275 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлэx гэж байгаа бөгөөд Украины зүгээс алсын тусгалтай Аtacms пуужингаар ОXУ-ын нутаг дэвсгэрт цоxилт xийxийг зөвшөөрөөд байгаа юм.
Эx Сурвалж: Arirang News