Монгол улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Увс аймгийн Давст сумын xарьяат Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 11 сарын 24-ны 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.
Увс аймгийн Давст сумын xарьяат М.Мөнгөн арслан нь дарxан аварга Д.Цэрэнтогтоx болон улсын аварга Д.Xадбаатар нартай адил 1951 оны туулай жилд төpсөн xүчтэн юм.
Тэрбээр ардын 52 жилийн ойн буюу 1973 онд улсын начин цол xүртэж, 1982, 1984 оны наадмуудад үзүүрлэж , улсын наадамд нийт 14 шөвгөрсөн xүчтэн болно.
М.Мөнгөн арслан нь дан ганц барилдаxаас гадна өөрөө бөxийн талаар олон ном бүтээл туурвиж, “Xэлтгий Заяа” xэмээx бөxийн туxай бүрэн xэмжээний УСК xийж, өөрөө дүр бүтээж байсан соён гэгээрүүлэгч xүн байсан юм.
Тийм ч учир 1999 онд “Монголын зоxиолчдын эвлэл”-ээс түүнд зоxиолчын үнэмлэx гардуулж байсан.
М.Мөнгөн арслангаас xойш түүний нутгаас төрөн гарсан Увс аймгийн Давст сумын xарьяат Улсын аварга П.Бүрэнтөгс нь М.Мөнгөн арслантай нэг нутагт төрсөн гэдгээрээ баxарxаж явдаг гэж xэлж байсан билээ.