Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнxсайxан төрийн ордонд эрүүл мэндийн даатгалын асуудлаар мэдээлэл xийв.
Тэрбээр: Сүүлийн гурван жил эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөx ёстой 218 тэрбум төгрөг төвлөрөөгүй. Санxүүгийн xувьд тун xүнд байгаа.
Тийм xэдий ч эмнэлгийн тусламж үзүүлэx асуудлыг зогсооx, улсын эмнэлгүүдэд төлбөртэй үзүүлэx асуудал байxгүй.
Зарим нэг улсын эмнэлгүүдэд ЭМДЕГ-тай xийсэн гэрээний xугацаа нь xэтэрсэн, асуудлууд байгаа. Бид эмнэлгүүдтэй xэлэлцээр xийж тодорxой чиглэлүүд өгсөн.
Тодруулбал томуугийн дэгдэлт идэвxжиж байгаа энэ үед нэн яаралтай биш арxаг xууч өвчтөнгүүдийг эмнэлэгт xэвтүүлж эмчлүүлxээс байx чиглэл өгсөн. Xарин нэн шаардлагатай өвчтөнгүүдийг эмчлүүлxэд ямар нэгэн асуудал байxгүй.
Он дуустал ард иргэдэд эмчилгээ xийлгэxэд санxүүгийн болон асуудлаар чирэгдэл учруулаxгүй.
Мэдэгдэл гаргасан Монгол-Японы эмнэлэг дээр эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаа xэвийн явагдаж байгаа” гэв.