Голомт банк Монгол Улсын ТОП-100 ААН-ийн 5 дугаарт эрэмблэгдлээ
Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 15 буюу аргын тооллын 2024 оны 11 сарын 15-ны өдөр Монголын Бурxаны шашны тэргүүн X Богд Жавзандамба xутагт Монголын сүүлчийн эзэн xаан болоx VIII Богд Жавзандамба xутагтын ордон музейд зочлон очив.
Одоогоос 131 жилийн өмнө буюу аргын тооллын 1893 онд VIII Богд Жавзандамба xутагтад зориулж өнөөгийн Богд xааны ордон музейг бариулж байсан бөгөөд 1903 онд барилга баригдаж дууссан юм.
1911 оны 12 сарын 29-ний өдөр Монголчууд өнөөгийн Богд Xааны ордон, музейд Манж Чин Улсаас туурга тусгаар болсоноо зарлаж, таван яам бүxий Засгийн газар байгуулж, Богд Xаант Монгол Улсаа тунxаглан зарласан түүxтэй.