Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд “80-р микрофон гэх төлбөртэй нэвтрүүлэгт оролцон 90 минутын турш Капитал банк дампуурах болсон шалтгаан хийгээд өөрт ирсэн дарамт шахалтуудыг тоочжээ. Уг нэвтрүүлгийн үеэр А.Ариунболдын хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
- 2014 онд Капитал банк 500 мянган харилцагчтай Монголын том таван банкны нэг байсан. Тэр үед 1 их наяд орчим төгрөгийн өөрийн хөрөнгөтэй банк байлаа.
- 2015 оны Аравдугаар сараас эхлэн манай банкны эсрэг үйл ажиллагааг Монголбанкнаас явуулж эхэлсэн. Хугацаатай байршсан 300 орчим тэрбум төгрөгийг Монголбанкнаас гэнэт татсан.
- Тухайн үед Монгол банкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалтай уулзахад манай намаас /Ардчилсан нам/ танай банкыг байхгүй болгох чиглэл ирсэн гэж хэлж байсан удаатай.
- Монголбанк 2015 онд Манай банкны 80 хувийн орлого олдог үйл ажиллагаа болох зээл олгох үйл ажиллагааг зогсоосон.
- Нийгмийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн асан Б. Ундармаатай нийлж “идсэн” гэж ярьдаг. 2004 оноос эхлээд НДЕГ-тай манай банк хамтарч ажилласан. Нэг хэсэг манай банк Монгол Улсын нийт халамжийн 80 орчим хувийг манай банк олгож байсан. 2004-2016 оны хооронд 100 гаруй тэрбум төгрөгийг НДС-аас манайд байршуулсан. Үүний хүү нь 128 тэрбум болсон юм. Манайх шударгаар хүүгээ олгоод явж байсан. Энэ нь нийлээд 240 тэрбум болж байгаа юм.
- 2016 оны сонгуулийн дараа Монгол банкны ерөнхийлөгч солигдож Н.Баяртсайхан гэж хүн томилогдсон. Банкны цөөн хэдэн эрхийг сэргээсэн боловч хагас жилийн дараа эргээд хаачихсан.
- 2018 онд Чехийн компаниар бүх банкнуудад үнэлгээ хийлгэхэд Капитал банк хангалттай гэдэг үнэлгээ авсан. Монгол нийт 14,15 банк байснаас эхний 2, 3-т жагсаж байлаа. Гэтэл 2018 оны сүүлээр Монголбанкны дүгнэлтээр 299 тэрбум төгрөгийн сан байгуул гэсэн бичиг ирсэн.
- Түүний гаргасан үйлдэл хэлж ярьсан зүйлс Капитал банкыг дампууруулъя гэсэн ганц зорилготой байсан. Тухайлбал Монголбанкны ерөнхийлөгч Н. Баяртсайхан манай банкны талаар УИХ дээр очиж бодит биш мэдээлэл өгдөг байсан.
- Надад хүмүүс хэлдэг Ариунболд оо чи тэнэг юм аа.Очоод Монголбанкны ерөнхийлөгчөөс уучлалт гуйгаад өргөл барьцыг нь өгөөч гэж хэлдэг байсан. Би тийм зүйл байх ёсгүй гэдэгт бат итгэсэн.
- Тухай бүрд нь Монголбанктай хууль шүүхийнх нь байгууллагаар харилцсан бол бид өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Энэ миний хамгийн том алдаа.