Нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -4…-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0…-5 градус хүйтэн, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +5…+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +2…+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +2…+4 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: -6 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.