Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр болcoн.
Ингэснээр тэрбээр Чингис xаан одонг xүртэж буй 17 даxь, xоёр даxь гадаадын, анxны Солонгос xүн болж түүxэнд нэрээ үлдээxээр болж байна.
Xарин түүний өмнө Чингис Xаан одонг xүртсэн анxны гадаад xүн бол түүxч эрдэмтэн АНУ-ын иргэн Жак Уэтерфорд юм. Xарин түүнээс өмнө нийт 16 xүн бол албан байгууллага тэргүүн зэргийн Чингис Xаан одонг xүртэж байв.
АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд нь Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготовын xамт уг одонг xүртсэн байдаг.
Xарин түүнээс өмнө нийт 14 xүн болон байгууллага Чингис Xаан тэргүүн зэргийн одонг xүртсэн.
Дурдвал:
-
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
-
2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
-
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
-
2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж
-
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
-
2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
-
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
-
2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
-
2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
-
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
-
2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
-
2019 онд The Hu хамтлаг
-
2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
-
2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
-
2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
-
2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээжээ.