2025 онд залуучуудад 18.3 тэрбум төгрөгөөр соёлын эрхийн бичиг тараах Ч.Номин сайдын санаачилга хэвээр үлдэж, УИХ-аар дэмжлээ.
Энэхүү санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Залуучуудад хүчээр юм үзүүлэх гэж байгаа юм уу. Үүнийг болиод хавдрын эмнэлэг баръя. Энэ мөнгийг залуучууд авлаа гээд соёлжиж, гэгээрэхгүй. Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гэж байгаа юм уу. Хүнээр даалгуулна гэдэг соёлгүй үзэл” гэсэн юм.
Харин Соёл, Спорт, Аялал, Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Номин “Тандалт судалгаанд 19.5 мянган хүүхэд оролцож 94 хувь нь хэрэгцээтэй байна гэж үзсэн. Өсвөр насны хүүхдүүд санхүүгийн боломжгүй байна. Учир нь нийт хүүхдийн 70 хувь нь соёлын болон спортын арга хэмжээнд оролцож чадахгүй байна” гэсэн юм.