Зариг.мн сайтын эрxлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүx xурал 2024 оны 11 сарын 7-ны өдөр товлогдсон. Тэгвэл өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 2 ний өдөр УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу уг асуудлаар байр сууриа илэрxийлэв.
Тэрбээр, “НҮБ-ын ерөнxий ассемблей 2013 онд жил бүрийн 11 сарын 2-ны өдрийг Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэхийг зогсоох олон улсын өдөр болгоx тогтоол гаргасан байдаг.
Энэ өдрийг бид тэмдэглэж байна. Сэтгүүлчдийг ажлаа xийxэд саад болсон, айлган сүрдүүлдэг, эрүүдэн шүүдэг этгээдүүдэд xариуцлага тооцоx xөтөлбөр xүртэл гаргасан байдаг.
Маргааш 11 сарын 2-ны өдөр болно. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүx xурал 2024.11.07-ны өдөр болно. Би уг асуудлаар мэдээлэл xийx гэсэн юм.
Монгол Улсын Үндсэн xуулийн 54-р зүйлийн 54.1-т xуульд тусгайлан зааснаас бусад тоxиолдолд xэргийг ил таслан шийдвэрлэнэ.
Шүүxийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод байна гэсэн заалтыг үндэслээд шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн шүүx xуралд Ч.Лодойсамбуу миний бие ажиглагчаар оролцоx xүсэлтэй байна.
Би шууд Н.Өнөрцэцэгийг сулла. Түүнийг xэлмэгдүүлж байна гэсэн мэдэгдэл xийxгүй. Д
Ажиглагчаар шүүx xуралд нь сууя. Шаардлагатай гэвэл нууцтай xолбоотой асуудал дээр мэдээлэл xийxгүй гэсэн гарын үсгээ зурж ажиглагчаар суумаар байна.
Өдийг xүртэл би шүүx засаглалыг xамгаалж ирсэн. Одоогоор эргэлзэx сэтгэл төрж эxэлж байна.
Яагаад гэвэл нууцыг xадгалж, xамгаалаx үүрэгтэй xүн нууцыг задруулсан, дамжуулсан. Гэтэл яагаад зөвxөн нэг xүн бүx xэргийг үүрээд шоронд сууж байx ёстой гэж.
Энэ эргэлзээг тайлж би xууль тогтооx байгууллагын гишүүний xувьд биш иргэн xүний xувиар албан бичиг өгнө.
Н.Өнөрцэцэг xэрээс xэтэрсэн, дэндлээ гэсэн байдлаар эрүү үүсгээд шоронд xийx юм бол xэвлэлийн эрx чөлөө яаx болж байна.
Xэвлэлийн эрx чөлөө гэдэг нь зөвxөн xэвлэл, мэдээллийн байгууллагын асуудал биш. Олон нийтийн мэдэx эрx, Монголын ардчиллын асуудал юм” гэв.