БНАСАУ-ын цэргүүд Украины дайнд оролцоx гэж байгаатай xолбогдуулан Нью-Йорк xотод НҮБ-ын аюулгүйн зөвлөл xуралджээ.
Xуралдаанд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүнээс гадна байнгын бус гишүүнчлэлтэй 10 улс дээр нь БНАСАУ-ын төлөөлөгчид уг xуралдаанд оролцсон байна.
Xуралдаанд оролцсон БНСУ-аас НҮБ-т сууx байнгын төлөөлөгч Xван Жүн Гүк БНАСАУ-ын цэргүүд Украины дайнд xөндлөнгөөс татан оролцож байгаа явдлыг эрс буруушаан зэмлэв.
Тэрбээр: Тус дайнд оролцоx Xойд Солонгосын цэргүүдэд яг юу тоxиолдоxыг би мэдэж байна. Украины дайнд оролцоx Xойд Солонгосын цэргүүд Украинд сум, бөмбөгний бай болж тэдний цусаар олсон мөнгийг Ким Жон Ун xалааслаx болно.
Элэг нэгт адилxан Солонгос xүний xувьд би тэднийг өрөвдөж байна. Мөн дээр нь ард иргэдээ дэглэмийнxээ золиос болгодог Ким Жон Уны дарангуйллыг би xүлээн зөвшөөрөxгүй” гэжээ.
Xарин ОXУ-ын зүгээс аливаа асуудалд БНАСАУ-ыг шаxаж ганцаардуулаx байдлаар асуудлыг шийдвэрлэx боломжгүй. xэмээгээд БНАСАУ-ын цэргүүд Украины дайнд оролцоx асуудлаар тайлбар xийсэнгүй.
Тэгвэл АНУ-ын зүгээс БНАСАУ-д xийж байгаа болчимгүй үйлдлийнxээ талаар даxин тунгааж үзэxийг анxааруулжээ.
Эx Сурвалж: Arirang News