Thunes болон Худалдаа хөгжлийн банк хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж стратегийн түншлэлээ зарлалаа
БНХАУ, Бээжин хот, 2024 оны 10 дугаар сарын 23 – Дэлхийн гадаад төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч тэргүүлэгч байгууллага болох Thunes болон Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) нар БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан SIBOS 2024 арга хэмжээний үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, худалдаа хөгжлийн банк нь харилцагчдадаа үзүүлж буй гадаад шилжүүлгийн үйлчилгээгээ төрөлжүүлэх эхний алхмыг хийлээ. Хамтын ажиллагааны хүрээнд ХХБ нь Thunes-ийн Global Direct Network-оор дамжуулан харилцагчдадаа 130 гаруй улс руу, 80 гаруй гадаад валютаар гадаад дахь банкны данс, цахим хэтэвч, бэлэн мөнгө хүлээн авах цэгүүд рүү олон улсын гадаад шилжүүлэг хийх боломжийг олгох бөгөөд энэ нь Монгол улсын хил дамнасан гадаад төлбөр тооцооны үйлчилгээнд томоохон дэвшил болох юм.
ХХБ нь гадаад төлбөр тооцооны хүрээнд харилцагчдадаа үргэлж шинэ шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ажиллахыг эрмэлздэг бөгөөд тус хамтын ажиллагаа маань харилцагчдадаа түргэн шуурхай, найдвартай гадаад төлбөр тооцоо хийх, дэлхийн стандартад нийцсэн гадаад төлбөр тооцооны үйлчилгээ авах боломжийг олгож буйгаараа онцлог юм.
Thunes-ээс “Бидний зүгээс ХХБ Thunes-ийн Global Direct Network-д нэгдэх орох алхмаа эхлүүлж байгаад баяртай байна. Thunes-ийн SmartX Treasury System болон Fortress Compliance Platform-ийг Global Direct Network-той хослуулснаар ХХБ нь гүйлгээний хурд, хяналт, хамгаалалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шимтгэлийн таатай нөхцөлийг харилцагчиддаа санал болгох боломжтой. Цаашлаад, тус хамтын ажиллагаагаар дамжуулан ХХБ харилцагчдадаа хамгийн сүүлийн үеийн гадаад төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлж, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад хамтран ажиллах болно.” хэмээн онцолсон юм.