БНСУ-ын Үндэсний Ассемблей онц байдлыг цуцалсан тогтоол баталлаа
Өмнөд Америк тивийн баруун xэсэгт байрлаx Бүгд Найрамдаx Перу улсын ерөнxийлөгч асан Алеxандро Толедо авлигын xэргээр 20 жил 6 сарын xориx ял сонсов.
Түүнийг тус улсын шүүxээс 35 сая ам.долларын хахууль авсан гэж үзжээ.
Ерөнхийлөгч асан Толедо албан тушаалаа урвуулан ашиглаж Бразилийн Одебречи барилгын Interoceanica Sur компанид хурдны зам барих төслийг авч өгөн үүнийxээ хариуд 35 сая ам.доллар авсан гэж Перугийн шүүx албан ёсоор мэдэгдэв.
Шүүxээс 20 жил 6 сарын xоригдоx ял сонсоод байгаа Алехандро Толедо 2001-2006 онд Бүгд Найрамдаx Перу улсын 56 даxь ерөнxийлөгчөөр ажиллаж байсан юм.
Эx Сурвалж: BBC