Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 118 дахь удаагийн ээлжит барилдаанд 480 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав.
Энэхүү барилдаанд Батбаатарын Цагаанбанди есөн даван анх удаагаа түрүүлж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Амарсанаагийн Амархүү хоёр дахь удаагаа үзүүрлэв.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, сумын баяр наадмын 6 түрүүтэй, “Тэмээ өргөдөг заан Ш.Эрдэнэбаяр болон Увс, сумын заан Г.Пүрэвбаатар нар шалгарлаа.
Дараагийн барилдаан 10-р сарын 27-ны ням гарагт 13:00 цагаас Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.