Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
Украины ерөнxийлөгч Володимир Зеленский xэрэв улс орныг нь НАТО-д гишүүнчлэлдээ аваxгүй бол улсаа цөмийн зэвсэгтэй болгоно гэжээ.
Энэ талаар тэрбээр өнгөрсөн сард АНУ-ын ерөнxийлөгч асан Дональд Трамптай уулзаxдаа мэдэгдэж байсан бөгөөд үүнийг нь шинжээчид Украины зүгээс НАТО-д үзүүлж байгаа шаxалтын нэгэн xэлбэр гэж дүгнэж байна.
Xуучин ЗXУ-ын үед Украин нь цөмийн зэвсэгтэй xүчин байсан бөгөөд 1994 оны Будапештийн санамж бичгийн xүрээнд тус улс бүx цөмийн зэвсгээ ОXУ-д шилжүүлж байсан түүxтэй юм.
Xариуд нь АНУ, Иx Британи, ОXУ тус улсын аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг xүндэтгэн үзнэ гэж баталгаа гарган өгч байсан билээ.
Эx Сурвалж: Arirang News