ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Ахмадын өргөөтэй болох, хашаандаа сайхан амьдрах боломжийг хангах инженерийн шугам сүлжээнд холбогдох, тохилог орон сууц.
Энэ бол 7-р хорооны иргэдийн нэр дэвшигчдэд санал дэвшүүлж буй онцлох асуудлууд байлаа.
Монгол ардын нам иргэдийнхээ амьдралыг сайн мэдэх , Налайх дүүрэгтээ төрж өссөн чадварлаг мэдлэгтэй багийг энэ удаад илгээж байна.
Монгол Улсын Шадар Сайд, Налайх Дүүргийн Монгол Ардын Намын Хорооны Дарга Сайнбуянгийн Амарсайхан болон Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Нямаагийн БАТБОЛД, Ооройн ЭНХТАЙВАН, Цэрэнсамбуугийн ГАНЧИМЭГ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Дамдинсүрэнгийн ОТГОНСҮРЭН, Дашзэвэгийн НАЯНБАЯР нар 7-р хорооны иргэд сонгогчидтой уулзлаа.
Налайх дүүргийн 7-р хороо нь 6100 иргэнтэй. Энэ хороонд 2500 орчим хүүхэд, 1100 гаруй ахмад настан амьдарч байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэгтэй адил Налайх дүүргийн угтах хэсэгт орших уг хороонд 2020-2024 онд 24,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалт хийгээд байна.
Жишээлбэл: 7-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 700 хүний суудалтай Спорт цогцолборын барилгыг ашиглалтад орууллаа.
Мөн сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулснаар 7-р хорооны бүх хүүхэд цэцэрлэг, сургуульд 100 хувь хамрагдах боломжтой болоод байна.
Түүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний зам засварын ажлыг хийж гүйцэтгэжээ.
“Бүсчилсэн Хөгжлийн Жишиг Стандарттай Налайх Хот”-оо Бүтээн босгоход иргэн бүрийн оролцоо чухал юм.
Нутагтаа элэгтэй сэтгэлтэй хүнээ сонгоноо. Дэмжиж бна
Ajiliin amjilt hvsie demjij bain
Mundag hiisen ajilaa vr dvntei hiideg ta bvhniig demjij bna
Багаар нь дэмжиж байна.