Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь Хас банктай хамтран бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Хөтөлбөрийн хүрээнд сангийн хөрөнгө оруулалтаар Хас банк нь Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй болон үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төдийгүй, төслийн хүрээнд бизнесийн тогтвортой өсөлтийг хангах сургалт, мэдээлэл, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.
Ингэснээр бизнесийн орчныг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, орон нутгийн хөгжлийг хурдасгахад бодит дэмжлэг үзүүлэх юм.